sabotage

welcome to my blog

Миний хичээл

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн sabotage

тоглоом

2010 оны 03-р сарын 27 Нийтэлсэн sabotage

би эр хүнд хайртай жүжгийн дууны үг

2010 оны 03-р сарын 05 Нийтэлсэн sabotage

Би эр хүнд хайртай

Зүрхэнд минь гэрэл дүүрэн

Зүүдэнд чи минь надтайгаа байгаач

Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч 

Зоргоороо хайрланаа

 Дэлгэрэнгүй»

за блогоо үргэлжлүүлье

2010 оны 03-р сарын 05 Нийтэлсэн sabotage
Ойрын хугацаанд блогоо ер хөтөлсөнгүй. Одооноос эхлээд тогтмол хөтөлж сонирхолтой мэдээлэл оруулж шинэ шинэ таг уудыг гаргах болно.  Мөн блогийн дизайндаа жаахан анхаарал хандуулахгүй бол болохгүй юм шиг байна. Та бүхэн сайн дэмжээд өгөөрэй. миний мэдлэг гэж өчүүхэн зүйл болохоор хэрэгтэй анхааруулах зүйл байвал дор бүр нь зөвлөж байхыг хүсье. Анх энэ блогийг монголын түүх хичээлд зориулж нээж байсан түүхтэй одоо ч энэ сэдвээ хаяхгүй өөр олон сэдвээр бичих болно.

Загвар :    VW Beetle  (ЦОХ)

 Дэлгэрэнгүй»

speed metter test

2009 оны 05-р сарын 27 Нийтэлсэн sabotage

таны байгаа газарын чинь нет-ийн хурд хэд бол ? шалгаад л үзчих

 Дэлгэрэнгүй»

Тэнгэр шиг бай

2009 оны 03-р сарын 25 Нийтэлсэн sabotage

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...


Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!


Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай


Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...


Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...


Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...


Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...


Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...


Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...


Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм


Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...


Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина


Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...


Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

захидал

2009 оны 01-р сарын 19 Нийтэлсэн sabotage

 

Байгаль орчиноо хамгаалъя!!!

 


 Дэлгэрэнгүй»

амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ!

2008 оны 12-р сарын 21 Нийтэлсэн sabotage

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ!!!



Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
 Дэлгэрэнгүй»

миний шүтээн

2008 оны 12-р сарын 21 Нийтэлсэн sabotage
Миний шүтээн

Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
 Дэлгэрэнгүй»

нүцгэн биеийг алдаршуулъя

2008 оны 12-р сарын 21 Нийтэлсэн sabotage
Нүгэл хэмээн маяглаж нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо сайхныг магтъя
Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдаж биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя Дэлгэрэнгүй»

зүүд

2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн sabotage

 Дэлгэрэнгүй»

football fight

2008 оны 12-р сарын 08 Нийтэлсэн sabotage
 Дэлгэрэнгүй»

халимаг угсаатан

2008 оны 12-р сарын 08 Нийтэлсэн sabotage
Өдгөө Каспийн тэнгисийн баруун эрэг, Ижил мөрний дагуу амьдарч буй халимагууд нь Монголын нэгэн ястан байсан билээ. Халимаг гэдэг нь “хальмг” хэмээх турк үгээс гаралтай, орчуулбал үлдэгдэл гэсэн утгатай үг хэмээн зарим эрдэмтэд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл лалын шашинтан болоогүй тул тэднийг ингэж нэрлэжээ.  Дэлгэрэнгүй»

их монголын хаадуудын товч мэдээлэл

2008 оны 12-р сарын 03 Нийтэлсэн sabotage
                                         

Чингис хаан

Монголын їндэсний тулгар тєрийг їндэслэгч, Тэмїїжин Чингис хаан 1162 онд хар морин жил Хэнтий аймгийн нутаг Онон мєрний Дэлїїн Болдог гэдэг газар Есїхэй баатар, Єїлэн хатан нарын ахмад хєвгїїн болон тєржээ

 

Єгєєдэй хаан

Чингис хааныг єєд болсны дараа тїїний отгон хєвгїїн Тулуй тєрийн хэргийг тїр хамаарч байгаад 1228 оны шаргачин їхэр жил Хэрлэний хєдєє арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хєвгїїн Єгєєдэйг хаанд єргємжилжээ.


 Дэлгэрэнгүй»